Монголын Зохиолчдын Эвлэлийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион явуулдаг оны шилдэг өгүүллэг шалгаруулах "Утгын чимэг-2016" наадам өнөөдөр 16:00 цагт их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит төв номын эхэллээ.
23 дахь жилдээ зохион байгуулж буй тус наадам нь богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлийг олны хүртээл болгох зорилготой.
Энэ жилийн "Утгын чимэг-2016" наадмын финалд
1. Н.Бадамжав-“Цагаан суурин”
2. П.Батхуяг-“Зэрлэг зөрлөг”
3. Т.Баянсан-“Эсэн энхийн хаалга”
4. Т.Бум-Эрдэнэ-“Хэрээний нүдэнд хэн нэгэн буй”
5. Б.Лхагвасүрэн-“Яргуй нүдлэх цагаар”
6. Я.Мөнхжаргал-“Манай урсгалынхан”
7. Б.Мягмаржав-“Хөххүү”
8. П.Нямлхагва-“Хур усан бүүвэй”
9. С.Пүрэв-“Нарангарав”
10. М.Эрдэнэбат-“Доголон нулимс” шилдэг 10 бүтээл өрсөлдөж байна. Шилдгийн шилдэг бүтээлийн эзэн тун удахгүй тодорно.
Г.ДАША