Cisco анх удаа цомхотгол хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Cisco анх удаа цомхотгол хийлээ

Дэлхийн програм хангамжийн зах зээлд тэргүүлэгчдийн нэг болох Сisсо компани 6500 ажлын байраа цомхотгохоор шийдсэн тухайгаа албан ёсоор мэдэгдсэн байна.
Ингэснээр тус байгууллага ирэх жилийн хугацаанд 1.2 тэрбум доллар хэмнэж чадна хэмээн тооцоолжээ. Мөн Мексикт буй салбар нэгжээ Fоxconn Technology Group-т зарахаар шийдсэн аж.

Cisco нь төдийлөн цомхотгол хийгээд байдаггүй ,олон улсын тавцанд нэр хүндтэй байгууллага хэдий ч санхүүгийн хямралын улмаас сүүлийн жилүүдэд ашиг орлого нь эрс буурч, хүнд байдалд ороод байсан билээ.

Компанийн захирал Жод Чамберс "Бид ажилтнуудынхаа есөн хувь буюу 16500 хүнийг цомхотгохоор боллоо. Манай компанид он удаан жил ажилласан эдгээр хүмүүсээс бид хүлцэл өчиж байна. Гэвч энэ нь байгууллагын цаашид оршин тогтнох эсэхтэй холбоотой асуудал тул үүнийг ойлгоно гэдэгт итгэж байна" хэмээжээ.

www.kt.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж