ИРРИ музей Оросын реалист урлагийг дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2016.11.15-нд нийтлэгдсэн

ИРРИ музей Оросын реалист урлагийг дэлгэнэ

ҮЗМЭР ШИНЭЧЛЭГДЭЖ, “ӨГҮҮЛЭЛ” НЭРТЭЙ ШИНЭ ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЭНЭ

Александр Дейнека, “Тууз зангидаж байгаа тамирчин эмэгтэй”, 1951 он

Оросын реалист урлагийн хүрээлэн (ИРРИ) ирэх арванхоёрдугаар сарын 1-нд үзэгчдэд үүдээ дахин нээх гэж байна. Засвар хийж, шинэчлэгдсэн музей Орос-Зөвлөлтийн дүрслэх урлагийн 500 орчим бүтээлийн үзмэр, “Өгүүлэл” нэртэй шинэ үзэсгэлэнгээ нээлтийн үеэр толилуулах аж. Үзэсгэлэнд Александр Дейнека, Юрий Пименов, Гелий Коржев, Таир Салахов, Михаил Кончаловский нарын алдарт зураачдын бүтээл тавигдах гэнэ. 

Валентин Поляков, "Толины өмнөх эмэгтэйн хөрөг", 1958

ИРРИ музейг 2011 онд Дербеневскийн эргийн районд буюу XIX зууны сүүлээр босгосон даавууны фабрикийн байранд нээжээ. Музейнахэн уг байгууламжийг янзалж, урлагийн бүтээл хадгалах, зургийг сэргээн засах тусгай урлан болгож чадсан байна. 

Таир Салахов, "Струевагийн хөрөг", 2000 он. Михаил Кончаловский, "Эхнэрийн хөрөг", 1943 он.

Юрий Пименов, "Нэргүйгээр, (Зарлалууд)"

Владимир Нестеров, "Дэлхий сонсож байна", 1965 он

Оросын реалист урлагийн хүрээлэнгийн байр

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж