Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдээс Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монгол Улсад ес дэх удаагаа номын айлчлал хийхээр болсоныг албан ёсоор мэдэгдлээ. 1979 оноос хойш өнөөг хүртэл найман удаа заларсан Далай багшийг залах ажлын хэсгийн зохион байгуулагч С.Даваапүрэв лам энэ удаагийн айлчлал улс төрөөс ангид, Есдүгээр Богдын хойд дүрийг тодруулах бус цэвэр номын айлчлал байх болно гэдгийг онцлоод, айлчлалын ерөнхий хөтөлбөрийг танилцуулсан байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хуульд заасан эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргаар Ж.Алдаржавхлан, Сүхбаатар дүүргийн Засаг даргаар Х.Болормаа нарыг батламжиллаа.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн дүү Н.Наранцэцэгийг уржигдар орой /2016.11.16/ гадагшаа явах гэж байхад нь хилийн хориг тавьж, онгоцны буудал дээрээс АТГ-ын байцаагчид баривчилан шүүхийн захирамжаар ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид саатуулжээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 92 хувийн саналаар баталлаа.
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо/ҮЗХ/-ны 48 дугаар хуралдааны үр дүнгийн талаар өчигдөр /2016.11.17/ тус хуралдааныг удирдсан УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж, Б.Гарамгайбаатар, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 82 хувийн саналаар дэмжлэг хүлээн, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Төсвийн зарим байгууллагад хийсэн бүтцийн өөрчлөлттэй холбогдон гарсан төсөвт урьдчилан тусгах боломжгүй дараах зардалтай холбоотой асуудлыг 2016 оны есдүгээр сарын есний өдрөөр тасалбар болгон эцэслэн шийдвэрлэхийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.
2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “I” “II болон “III” ангилалд бүртгэлтэй 18 хувьцаат компанийн нийт 33,331 ширхэг хувьцаа арилжигдсан байна.