Сэлэнгийнхэн шинэ цолтнуудаа мялаав

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Сэлэнгийнхэн шинэ цолтнуудаа мялаав

Сэлэнгэ
аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн баярын үйл ажиллагаа үргэлжилж
байна. Өчигдөр ойн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд оролцон үг хэлсэн
юм. Өнөөдөр Сэлэнгэ нутгийн түүхт 80 жилийн ойн үндэсний бөхийн
барилдаан үргэлжилж байна. Барилдааны эхэнд

тэгш дөрвөн ойд
зориулсан улсын их баяр наадамд зодоглон улсын цол хүртсэн бөхчүүдийнхээ
амжилтыг мялаалаа. Тодруулбал, Ардын хувьсгалын 90 жилийн ойн үндэсний
их баяр наадамд үзүүрлэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Сүлд”
спорт хорооны бөх, шинэхэн арслан, Гунаажавын Г.Эрхэмбаярыг Lexus 570
автомашинаар мялаасан бол зургаа давж харцага цол хүртсэн Сэлэнгэ
аймгийн Орхонтуул сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх Түвдэндоржийн
Өсөх-Ирээдүйд цагаан өнгийг Ланд 105 маркийн автомашин бэлэглэлээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж