Пушкин овогт Сергейн хүү Александр

Хуучирсан мэдээ: 2016.11.18-нд нийтлэгдсэн

Пушкин овогт Сергейн хүү Александр

Эх хэлнийхээ элдэв сониноос хуучилъя30

…Бид харийн сэтгэлгээг танилгүй Александр Сергеевич Пушкин, Михаил Александрович Шолохов гээд олон орос хүнийг овгоор нь нэрлэж будилсан. Уг нь Пушкин овогт Сергейн хүү Александр, Шолохов овогт Александрын хүү Михаил юм. Өөрөөр хэлбэл, Шандас овогтой Буянхишигийн охин Ариунтуяа би өрнийнхөнд Aриунтуяа би Буянхишиг гэдэг аавтай, Шандас гэж овгийн хүн гэж өөрсөд шиг нь сэтгэж, өөрийгөө танилцуулах хэрэг гарна. Матери анхдагч сэгэлгээт өрнийнхөнд ил харагдаж байгаа өөрийгөө эхэнд нь, араас нь аавыгаа, сүүлд нь ургийн  овгоо хэлж, өөрсдөөсөө эсрэг сэтгэж байгаа нь энэ. 

Дорнынхон ерөнхийгөөс тусгай, бүхлээс хэсэгт өрнө гэж бодож байхад өрнийнхөн хэсгээс бүхэл, тусгайгаас ерөнхий бүтнэ гэж эсрэг бодож байгаа нь тэдний сэтгэлгээний ялгаа болой. Сэтгэлгээ гэгч ганц хэлэнд ч биш, бүх л юманд хамаатай. Энгийн жишээ гэвэл “ажилтан-алба-хэлтэс-газар-байгууллага” дарааллаар хийсэн төлөвлөгөө элдэв зүйлийн цуглуулга болсон учраас үр шимээ өгдөггүй. Харин байгууллагынхаа ерөнхий төлөвлөгөөг хамт олноороо тов тодорхой ярьж, за зү болчхоод, “газар-хэлтэс-алба-ажилтан” гэсэн дарааллаар төлөвлөвөл уялдаа холбоо сайтай, уг зорилго нь ил болох учиртай юм. Дээдэх нь суудлаа олбол доодох нь төөрч будилахгүй, мөргөлдөж харшлахгүй гүйгээд л байна шүү дээ…

“Егөөтэй 99 тайлбар” номын “Дорнынхон томоос жижигрүү, өрнийнхөн жижгээс томруу сэтгэнэ”  өгүүллийн хэсгээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж