Крис Оскүүд алдрын танхимд залагдах болно

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Крис Оскүүд алдрын танхимд залагдах болно

Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн шилдгүүдийн нэг “Детройт Рэд Уингс” багийн хаалгач Крис Оскуд зодог тайлж буйгаа мэдэгдсэн хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Өнгөрсөн улиралд өвчний улмаас ердөө 11-хэн тоглолтод оролцсон NHL-ийн шилдэг хаалгачдын нэг Крис Оскуд зодог тайлж байна. Тэрбээр энэ шийдвэрээ багийн зарим нөхдийн хамтаар Европт аялсныхаа дараагаар бодож эхэлсэн бөгөөд багийн ерөнхий менежер Кэн Холландтай гурван цаг гаруй ярилцсаны эцэст бүрмөсөн зодог тайлахаар шийджээ. Хэдийгээр “Детройт Рэд Уингс” түүнд дахин гэрээ санал болгосон байж болох ч нэгдүгээр хаалгач гэдэг байрлалыг өгөөгүй нь тодорхой. Харин домогт хаалгач маань Жимми Ховардын сэлгээ болохыг хүсээгүй учраас ийнхүү карьертаа цэг тавьж байгаа биз ээ. 14 улирлыг “Детройт Рэд Уингс” багт өнгөрүүлэхдээ 317 хожил байгуулж, 39 удаа шатаут хийсэн тэрбээр өнгөрсөн улиралд карьерынхаа 400 дэх хожлыг авснаар бүх цаг үеийн шилдэг арван хаалгачийн нэг болж чаджээ. 400 дэх хожил хүртлээ тоглохыг хүсч байсан. Миний сүүлчийн зорилго энэ л байсан гэж хэлсэн Оскудээс сэтгүүлчид алдрын танхимын тухай асуухад хэзээ нэг өдөр би алдрын танхимд залагдах байх гэж хариулжээ. Гурван удаа Стэнлийн цомыг хүртэж байсан Оскуд багтаа үлдэж, дахиад л гэмтэл бэртлээс шалтгаалан цөөхөн тоглолт хийхийг хүсээгүй учраас гэртээ амралтаа авахаар шийдсэн. Уг нь менежер Кен Холландтай 1991 оноос хойш найзалж байгаа ч түүнийг ятгаж чадаагүй байна. Ийнхүү хүчирхэг “Улаан жигүүрүүд”-ийн хаалгыг бат манаж байсан Крис Оскуд мөсөн талбайгаа орхилоо.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж