“Toshiba” бизнес хэрэглээний Tecra M11 лэптоп гаргажээ

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

“Toshiba” бизнес хэрэглээний Tecra M11 лэптоп гаргажээ

“Toshiba” ажил хэрэгч хэрэглэгчдэдээ зориулан Tecra M11 загварын 14 инчийн лэптоп гаргажээ.Tecra M11 нь Intel Core i3, i5 эсвэл i7 процессорын сонголттой, NVIDIA NVS 2100M 512MB график карттай, 8GB хүртэлх DDR3 RAM-тай, 320GB хүртэлх багтаамжтай хатуу диск эсвэл 128GB хүртэл SSD-тэй байх юм. Түүнчлэн DVD бичигчтэй бөгөөд баттерейны хүчин чадал нь нэг удаагийн бүрэн цэнэглэлтээр таван баг цэнэгээ барих ажээ. 14 инчийн хэмжээтэй уг лэптоп нь 1366х768 цэгийн нарийвчлалтай, гялтайхаас сэргийлсэн LED гэрэл бүхий дэлгэцтэй гэнэ. Мөн өөр дээрээ суурилсан вэбкам, микрофон, стерео чанга яригч, 802.11n Wi-Fi, Bluetooth, Gigabit Ethernet, модем, гурван USB оролт, eSATA/USB комбо холболттой юм байна. Toshiba Tecra M11 лэптоп нь Windows 7 Professional үйлдлийн системтэй байх ба 2,4 кг жинтэй. Харин үнийн тухайд үзүүлэлтээсээ хамаарч 879 ам.доллараас эхлэх гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж