Их мастер Б.Мөнгөнтуул хүүгээ төрүүлснээс хойш анх удаа шатрын хөлгийнхөө ард суух гэж байна. Их мастер энэ оны есдүгээр сард амаржиж, хүү төрүүлэн, охиноо дүүтэй болгосон юм.
Тэрбээр арваннэгдүгээр сарын 22-ны өдөр шатар сонирхогчидтой зэрэг тоглолт хийх бөгөөд энэ нь Монголын шатрын холбооноос долоо хоног бүрийн ням гаригт зохион байгуулахаар төлөвлөсөн их мастер, Монгол улсын аваргууд, шатрын спортоос төрсөн алдартнуудыг оролцуулах уулзалтын анхных ажээ.
Уулзалтын үеэр Их мастер Б.Мөнгөнтуул ирсэн зочидтой зэрэг тоглолт хийж, өөрийн тоглолтуудын хамгийн сонирхолтой өргийг танилцуулах ажээ.
Батхуягийн МӨНГӨНТУУЛ
1987 онд төрсөн. ОХУ-ын Нийгмийн их сургуулийг 2010 онд нийгмийн сурган, дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн. Монгол Улсын Гавьяат тамирчин. Монголын анхны эмэгтэй Их мастер цолтон.
Уулзалтын хөтөлбөр:
18.00-18.10 Нээлт
18.10-18.25 Дурсамж ярилцлага
18.25-19.00 Миний дурсамжит өрөг
19.00-19.20 Асуулт хариулт
19.20-20.00 Зэрэг тоглолт
Б.ЭНХ