“Бодит нийгэм” нээлттэй хаалганы өдөр болно

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

“Бодит нийгэм” нээлттэй хаалганы өдөр болно

Иргэдийн шударга шүүх ТББ-аас “Бодит нийгэм” нээлттэй нээлттэй хаалганы өдөрлөгийн зохион  байгуулах талаар өнөөдөр мэдээлэл  хийлээ. “Бодит нийгэм”  нээлттэй өдөрлөг ирэх сарын 26, 27, 28-нд Сүхбаатарын талбайд болох юм байна. Хэлэлцүүлэг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хамтран ажиллахыг уриалах юм байна. Нээлттэй өдөрлөг хар, цагаан гэсэн хоёр танхимаас бүрдэх бөгөөд  нийт 11 салбар асуудлыг тусгах аж. Хар танхимд  өнгөрсөн 20 жилийн хугцаанд Монгол Улсад гарч байсан онц ноцтой хэрэг,  төрийн  байгууллагын буруугаас хохирсон иргэдийн талаарх мэдээлэл зэрэг багтах аж. Гурван өдөр үргэлжлэх өдөрлөгийн үеэр илтгэл, сургалт  болно. Өдөрлөг  болохоос өмнөх хугацаанд төрийн байгууллагын алдаатай үйл ажиллагаанаас хохирсон иргэдийн талаарх бүхий л мэдээллийг цуглуулах  юм байна. Тус байгууллагын тэргүүн н.Батбаатар “1990 оноос хойш Монгол Улсад маш олон онц ноцтой хэргүүд гарсан. Хэргийн талаар тухайн  үед мэдээлдэг ч дараа нь хэрхэн шийдэгдсэн, хэн хариуцлага хүлээсэн нь тодорхойгүй байх нь олонтаа. Өнгөрсөн таван жилийн  хугацаанд манай  байгууллагад 11 мянга гаруй өргөдөл гомдол ирсэн байна. Үүнийг  мөн ангилан ялгаж, нээлттэй өдөрлөгийн үеэр дэлгэн харуулах  болно. Хамгийн гол нь төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж, иргэд хохирох нь олонтаа. Энэ хэлэлцүүлэгт хүн бүр оролцох эрх нээлттэй” гэсэн юм.

Дашрамд сануулахад, “Бодит нийгэм” хэлэлцүүлэг болох гэж байгаатай холбогдуулан  хар, цагаан нийгмийг харуулсан  фото зургийн уралдааныг зарлаж байгаа аж. Уралдаанд оролцох бүтээлийг энэ сарын 25-наас ирэх сарын 25 хүртэл хүлээн авч, 100-500 мянган төгрөгөөр урамшуулах юм байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж