Г.Ариунбаатар БНСУ-ын Сонгнам хотын театрт дуулна

Хуучирсан мэдээ: 2016.11.17-нд нийтлэгдсэн

Г.Ариунбаатар БНСУ-ын Сонгнам хотын театрт дуулна

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монголын бахархлын өдөр /2016.10.31/ төрийн тэргүүн дээд “Чингис хаан” одонгоор шагнагдсан Гавьяат жүжигчин, дуурийн гоцлол дуучин Г.Ариунбаатар Өмнөд Солонгос улсын театрт дуулахаар уригджээ. Тэрээр Сонгнам хотын дуурийн театрт ирэх долоо хоногт хоёр удаа “Кармен” дуурийн Эскамиллогийн дүрд дуулахаар болсон байна.  Тодруулбал пүрэв гаригт/11.24/, бямба /11.26/ гаригуудад энэхүү тоглолт болох аж.  

Францын хөгжмийн зохиолч Жорж Бизегийн “Кармен” дуурь 1875 онд анх Парис хотод тоглогдсноос хойш өнөөг хүртэл 130 гаруй жил дэлхийн олон орны тайзнаа тавигдсаар иржээ.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж