Хуучирсан мэдээ: 2016.11.18-нд нийтлэгдсэн

Нүд улайж үрэвссэн үед аяга усанд 1/2 цайны халбага борын хүчил уусгаад хөвөн дүрж, нүдний эргэн тойрныг арчина. Мөн эмийн ургамлаар ханд бэлтгэж хэрэглээрэй. Балжингарам цэцэг, яншуй, хар цайг хандалж. /эмийн санд зардаг тусгай зориулалтын шилэнд  хийнэ/ шилэн аяганд хийж зовхин дээрээ тавь. Толгойгоо гэдийлгэн, нүдээ аньж нээн 8-10 удаа давтана. Нүд хавдвал үүгээр  шавшиж, эмийн ургамлаар маск тавиарай.

ШАВШИХ

Гоньд: Нүд үрэвссэн үед гоньдны хандаар шавших нь тустай. Гоньдыг буцалгаж хандлаад хөвөн-д  /марль/  шингээн нүдэндээ 1-2 минут тавина. Хөмсөгнөөс эхлээд нүдний хонхорхойг бүрэн тагласан байна. Үүнийг 3-4 удаа тавиад дараа нь хүйтэн жин тавиарай. Хатсаны дараа тос түрх.

Шивлээ өвсний ханд: Шивлээ өвснөөс хоолны халбагаар хоёрыг 400 мл усанд хийн, 30 минут буцалгаж шүүнэ. Уг хандаа  хөвөн /марль/-д шингээн зовхин дээрээ тавина. Зовхи хавдсан үед их сайн.

ЖИН ТАВИХ

Сүүн жин:
Нүд үрэвссэн үед тавина. Хөвөн, марльд  сүү шингээж 4-5 минут нүдэн дээрээ тавьсны  дараа  усаар зайлан хатаана. Эцэст нь тос түрхэхээ бүү мартаарай.

Цөцгийн жин: Цөцгийд хөвөн дүрж, хөнгөхөн базаад нүдэн дээр 3-5 минут тавина.

Ургамлын тосны жин: Марль 5-6 давхарлаж  ургамлын тосонд дүрээд  нүдэн дээрээ тавина. 10-15 минутын дараа нүүрээ бүлээн усаар зайлж угаана. Үүний дараа марлинд мөс ороож, нүдний доогуур гадна булангаас дотогш чиглэлтэй арчиж дараа нь тос түрхэнэ.

Эх сурвалж: emch.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж