ХААН банк эх орны хишиг олгохоос татгалзаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

ХААН банк эх орны хишиг олгохоос татгалзаагүй гэв

Энэ сард “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг зєвхєн “Хадгаламж” банкаар тавьж олгохоор шийдвэрлэсэнтэй холбогдуулан тус банкны үүдэнд урт дараалал үүсээд байгаа билээ. ХААН банк иргэдэд Эх орны хишигийн мөнгө тараах үйлчилгээнээс татгалзаагүй бєгєєд одоо ч эх орны хишиг мєнгийг тараахад бэлэн байгаагаа мэдэгдээд байгаа. Гэвч тєрийн зүгээс энэ мєнгийг зєвхєн Хадгаламж банкаар тараах шийдвэр гаргаад байгаа нь олон иргэдийг бухимдуулаад байгаа. ХААН банк “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг олгохоос татгалзаагүй гэнэ. Харин хүмүүсийг бухимдуулж буй энэ үйлчилгээг сайжруулах нэг иргэний банкин дээр зарцуулж байгаа хугацааг тав дахин бууруулах, үйлчилгээний хурдыг 5 тав дахин хурдавчлах тухай л санал тависан  ажээ. ХААН банк одоогоос хоёр  жилийн ємнєєс хүмүүсийг нэг нэгж дээр, нэг єдєр цуглуулж бухимдал үүсгэж байгааг таслан зогсоох зорилгоор Эх орны хишиг мөнгийг харилцах дансаар дамжуулан олгох тухай саналаа тавьж удаа дараа ярилцсаны дагуу энэ оны гуравдугаар сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн байна. Мєн ХААН банк эх орны хишиг авч байгаа иргэдэд Виза карт үнэгүй олгож, дансандаа мєнгєє орсон эсэхээ шалгах, тєлбєр тооцоогоо гүйцэтгэх боломж бүхий Мобайл банк, Мессэж банкны үйлчилгээгээ ч тэдэнд үнэгүй олгосноор  иргэдийн бухимдал эрс багассан байна. Гэвч хотын тєвийг хүн ам ихтэй хороодын хувьд иргэдийн дараалал буурахгүй байсан болохоор  олон банкны салбар байрлаж буй 33 хорооны иргэдийн мөнгийг бусад арилжааны банкуудын салбарт шилжүүлэх санал тавьсан байна. Иргэдэд учирч буй хүндрэл, чирэгдлийг байгасгах, дарааллыг багасгахад чиглэдсэн дээрх саналыг холбогдох яам болон агентлагууд хүлээж авч энэ оны тавдугаар  сараас эхлэн хэрэгжих шинэчилсэн гэрээ байгуулсан атлаа гэнэт гэрээгээ зөрчин зєвхєн “Хадгаламж” банкиар дамжуулж тараахаар шийдсэн нь иргэдийн їйлчилгээ авах хугацааг тав  дахин багасгах биш гурав дахин нэмэгдїїлээд байна. ХААН банкны онлайн сүлжээ бүхий 500 гаруй салбар, 260 гаруй АТМ, гурван мянга гаруй картаар үйлчлэгч байгууллагаар дамжуулан  “Хүний хөгжил сан”-гийн мөнгєє авдаг байсан иргэдийн хувьд хэр зэрэг хүндрэл гарах нь тодорхой байх даа.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж