С.Бямбацогт бага зэрэг гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2016.11.18-нд нийтлэгдсэн

С.Бямбацогт бага зэрэг гэмтжээ

“Мэргэжлийн” Засгийн газрын хоёр сайд маргалдаж, зүгээр ч нэг цохилцоод өнгөрөөгүй, оёдол тавиулах хэмжээнд хүрсэн гэх түгсэн.

Үүнийг УИХ-ын зарим гишүүн үгүйсгэхгүй байсан ч хэн нь хэнтэй зодолдсон гэдгийг ихэд нууцалж байсан юм. Гэтэл “мах гэхээр юун гуя” гэгчийн үлгэрээр Хууль зүйн дотоод хэргийн сайд С.Бямбацогт товчхон тайлбар хийжээ. Тэрбээр “Сүүлийн үед намайг Засгийн газрын хуралдааны үеэр зодолдсон гэсэн мэдээлэл гараад байна. Тийм зүйл болоогүй. Бага зэрэг гэмтэл авсан нь үнэн. Хүн санаандгүй байдлаар гэмтэл авдаг шүү дээ. Би зааланд тоглох, дугуй унах, ууланд авирах гэх мэтээр экстрим спортоор хичээллэдэг. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа зааланд тоглож байгаад хамраа хугалсныг нь бас зодоон хийсэн гээд бичиж байсан” гэжээ.

Ямартай ч Засгийн газрын хоёр сайд зодолдсон  гэдэг мэдээллийг С.Бямбацогт үгүйсгэлээ. Гэхдээ юунаас болж гэмтэл авсан талаар тайлбар хийсэнгүй.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж