Обама Европт сүүлчийн айлчлалаа хийж байна

Хуучирсан мэдээ: 2016.11.18-нд нийтлэгдсэн

Обама Европт сүүлчийн айлчлалаа хийж байна

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өнгөрөгч Лхагва гаригт /2016.11.16/ найман жилийн турш ойр дотны хамтрагч байсан ХБНГУ-ын канцлер Ангела Меркельтэй уулзахаар Берлин хотод хүрэлцэн ирсэн байна.

Хоёр улсын удирдагч хамтын үнэт зүйлсээ онцлохын сацуу АНУ болон Европын холбооны чөлөөт худалдааны хэлэлцээрийн ач холбогдлыг мөн онцолжээ. Обама өнөөдөр /2016.11.18/ Франц, Их Британи, Испани, Италийн төрийн тэргүүнтэй уулзах бөгөөд энэ нь АНУ-ын төрийн тэргүүний хувьд Обамагийн Европт хийж байгаа сүүлчийн айлчлал болж байна.

Г.АНУДАРЬ

Эх сурвалж: RT

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж