Уртын дуучдын наадам болно

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Уртын дуучдын наадам болно

Хүй долоон худагийн дэнжид ирэх наймдугаар сарын 15-нд уртын дуучид “уралдах” нь ээ. Өнгөрсөн сард ардын авьяастнуудын дунд зохиосон улсын уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт болон мэргэжлийн дуучдын уралдааны нэг, хоёрдугаар шатны шалгаруулалт тэнд уухай өргөн үргэлжлэх гэнэ. “Молор эрдэнийн мялаалга” нэртэй уртын дуучдын наадам ийнхүү Хүй долдоон худагт эгшиглэх бөгөөд оролцогчид гурван өөр түрлэг өргөн өрсөлдөх аж. Уртын дууг хөгжүүлэн залгамж халааг төрүүлэх зорилготой тус наадмыг “Урбанек” ХХК-ийн захирал Б.Лхагважав санаачлан “Ажнай” корпорацци, Уртын дууны холбоотой хамтран зохион байгуулж байгаа юм. Уралдааны эхний шатанд 50 ардын авьяастан түрлэг өргөсөн юм.

Дашрамд сонирхуулахад, эл уралдааны хүрээнд уртын дууны үг, ноттой ном хэвлүүлэхээр төлөвлөөд байгаа ажээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж