Дорноговь аймгийн Алтанширээ, Улаанбадрах, Өргөн, Хөвсгөл сумдын ИТХ-ын хуралдаанаар Алтанширээ сумын Засаг даргаар Л.Цэцэгдарь, Улаанбадрах сумын Засаг даргаар Ц.Эрхэмболд, Өргөн сумын Засаг даргаар Ж.Сүхбаатар, Хөвсгөл сумын Н.Энхбаяр нарыг аймгийн Засаг даргад уламжилсаны дагуу аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн захирамжаар дээрх сумдын Засаг дарга нарыг томиллоо.
Аймгийн удирдлагууд шинээр томилогдсон сумдын Засаг дарга нарыг хүлээн авч уулзан орон нутгаас баримталж буй бодлого шийдвэр, зохион байгуулах үйл ажиллагааны талаар харилцан санал бодлоо солилцож, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.
Эх сурвалж: dornogovi.gov.mn