Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

CNN-ээр Монголын тухай

Ирэх сарын 29-нд CNN телевизээр “Монгол орноор” нэвтрүүлэг гарна. Тус телевизийн цахим хуудсанд байх ирэх сарын хөтөлбөрт энэ тухай онцгойлон танилцуулсан байна. “Энэ сард Монгол орон эрх чөлөөт ардчилсан тогтолцооныхоо 21 жилийг ойг тэмдэглэсэн. Энэ улс хөрсөн доор нуугдах арвин баялаг нөөцтэйгээ хөгжил, шинэчлэлийн цоо шинэ шатанд гарах шилжилтийн өмнө ирээд байна. Цөөхөн хүн амтай, уудам нутагтай орон иргэдээ чинээлэг амьдралд оруулахаар зэхэж байгаа юм” хэмээн тэнд бичжээ.


Дэлхийд хамгийн том нүүрсний ордын нэгээс болоод Монголын хөрөнгийн биржээс хийсэн сурвалжлага, нийслэлд хотод болсон рок хөгжмийн тоглолтын сонин хачнаас хагас цаг үргэлжлэх энэ нэвтрүүлгээр үзүүлэх гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж