Хэдхэн хоногийн өмнө болсон залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн хүндийг өргөлтийн залуу тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ.
Мексикийн Мериад хотноо хүндийн өргөлтийн оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон юм. М.Анхцээг тамирчин Монголын цагаар урьд шөнийн 02.30 цагаас тэмцээнээ эхэлж, 05.30- цагт шагналаа гардлаа.
Тэмцээний эмэгтэйчүүдийн -75 кг-ын жинд өрсөлдсөн М.Анхцэцэг нийлбэр дүнгээр 235 кг-ыг /огцомоор 105 кг, түлхэлтээр 130 кг/ өргөв. Энэ жинд Мексик, Канадын тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртжээ.
Манай тамирчин огцом өргөлтийн сүүлийн оролдлогоор 136 кг-ыг захиалсан боловч өргөлтийн явцад бага зэргийн бэртэл авсан юм.
М.Анхцэцэгийн хувьд анх удаа оюутны Дэлхийн аваргад өрсөлдсөн бөгөөд тэмцээний үеэр Канад дасгалжуулагч түүнд тусалжээ. Тэрбээр хүндийг өргөлтийн төрөлд дээрх тэмцээнээс медаль хүртсэн анхны тамирчин болж байна.
Ийнхүү дасгалжуулагчгүйгээр тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дараалан оролцсон М.Анхцэцэг долоо хоногийн хугацаанд хоёр алтан медалийг эх орондоо авчирч чадлаа.
Энэ удаагийн тэмцээнд тэрбээр мөн дасгалжуулагчгүй оролцсон юм.
Шууд бичлэгийг https://livestream.com-с үзээрэй.
М.АНХЦЭЦЭГИЙН АМЖИЛТ:
- Залуучуудын олимпийн IV байр
- Насанд хүрэгчдийн ДАШТ-ий X байр 2014
- Насанд хүрэгчдийн ДАШТ-ий VII байр 2015
- Шилдэг найман тамирчин урилгаар оролцдог Дэлхийн цомын хүрэл 2015
- Насанд хүрэгчдийн Азийн аварга 2016
- Дэлхийн залуучуудын аварга, хошой мөнгө 2016
- "Рио-2016" олимпийн наадмын VIII байр /2016/
- Азийн залуучуудын аварга /2016/
- Дэлхийн оюутны аварга /2016/
Холбоотой мэдээлэл:
- М.Анхцэцэг: Би энэ спортыг өөрийн хүслээр сонгосон /2015.08.13/
- М.Анхцэцэг: Тивийн аваргад зорилгоо биелүүлж чадлаа /2016.05.01/
- Супер охин /2016.11.15/
- Ц.Хосбаяр: Дөрвөн улсаас санал ирсэн нь үнэн /2016.11.16/
Ч.БОЛОР