БНХАУ-ын Худалдааны яамнаас энэ арваннэгдүгээр сарын 16-ний өдөр мэдээлснээр, энэ оны эхний 10 сард Хятад улс руу гадаадаас орж ирж буй хөрөнгө оруулалт, зээлийн нийт хэмжээ 100 тэрбум ам.доллароос давж тогтвортой өсөн нэмэгджээ. Гадаадын хөрөнгө оруулалтын хурд нь аж үйлдвэрийн дээд төвшин бүхий гинжин холбоос руу шилжиж, өндөр технологийн үйлчилгээний ажил төрлийн нэмэгдэл ч дээшилсэн байна.
Энэ он гарснаас хойш Хятад улс руу гадаадын хөрөнгийг зээлдэн оруулсан нийт хэмжээ ерөнхийдөө тогтвортой байдлаа хадгалсаар иржээ. Оны эхнээс аравдугаар сар хүртэл Хятадын шинээр байгуулагдсан гадаад худалдааны хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж 22580-д хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.4 хувь өсчээ. Үүнд бодитой авч ашигласан гадаад хөрөнгийн хэмжээ 666 тэрбум 300 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.2 хувь нэмэгдсэн үзүүлэлт юм.
Худалдааны яамны Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга Тан Вэньхун хэлэхдээ "гадаадын хөрөнгө оруулалт маш хурдтайгаар аж үйлдвэрийн дээд төвшин бүхий гинжний холбоос руу шилжсэнээр Хятад руу гадаадын хөрөнгө мөнгийг зээлдэн оруулах явц маш мэдэгдэхүйц болсон байна. Энэ оны эхний 10 сард, үйлчилгээний салбарт бодитой авч ашигласан хөрөнгө мөнгөний хэмжээ 471 тэрбум 250 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.1 хувь өсөн нэмэгджээ. Тан Вэньхун хэлэхдээ “үүнд, дээд технологийн үйлчилгээний салбарын бодитой авч ашигласан гадаад хөрөнгийн хэмжээ 79 тэрбум 200 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 90.2 хувь болж нэмэгдлээ. Харин мэдээлэл технологийн салбар 232, судалгаа шинжилгээний үйлчилгээ 45, шинжлэх ухаан техникийн үр бүтээлийг шилжүүлэх үйлчилгээний хөрөнгө мөнгөний хэмжээ 62 хувьд тус тус хүрсэн байна. Дэвшилтэт технологийн үйлдвэрлэлийн явцад эм бэлдмэл 92.3, сэлбэг хэрэгслийн үйлдвэрлэлийн хөрөнгө мөнгөний хэмжээ 88 хувиар тус тус өссөн үзүүлэлт гарчээ.
Гадаадын хөрөнгө үйлдвэрлэлийн гинжин холбооны өндөр чанартай сегментэд хурдтай шилжихийн зэрэгцээ, шинээр болон өргөтгөн байгуулж байгаа томоохон аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэж байна. Эхний 10 сард ерөнхий хөрөнгө оруулалт 100 сая ам.доллароос давсан гадаадын хөрөнгө оруулалттай томоохон аж ахуйн нэгж 600 орчмыг байгуулж, харин 100 сая гаруй ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт хийсэн гадаад хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бараг 370 байгаа ажээ. Эдгээр аж ахуйн нэгжийн олонх нь үйлдвэрлэлийн шинэ салбар болон шинжлэх ухаан, дэвшилтэд технологийн салбарт төвлөрч байна. Үүнээс гадна Тан Вэньхун бас хэлэхдээ, "эхний 10 сард, АНУ, Европоос Хятадад оруулж буй хөрөнгө оруулалт үргэлжлэн нэмэгдэж байна" гэжээ. Тэрбээр хэлэхдээ "АНУ, Европоос Хятадад оруулж буй хөрөнгө оруулалт үргэлжлэн нэмэгдэж байгаа нь АНУ, Европын худалдааны салбараас Хятадын эдийн засагт итгэх итгэлцлийн талаарх шинжилгээний үр дүнтэй нийцэж байна. Энэ оны 1-10-р сард АНУ-аас Хятадад оруулсан хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс 80 хувиар нэмэгдэв. Европын Холбооны аж ахуйн нэгжээс Хятадад оруулсан хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс 42 хувиар нэмэгдлээ" гэжээ.
Гадаад эдийн засаг, худалдааны их сургуулийн Сан Байчуань профессор үзэхдээ, томоохон аж ахуйн нэгжийн тоо нэмэгдсэн эсвэл Европ, Америкаас Хятадад оруулсан хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь гадаад хөрөнгө үйлдвэрлэлийн гинжин холбооны өндөр чанартай сегментэд хурдтай шилжиж буйн илрэл юм. Энэ нь даруй Хятадаас гадаад хөрөнгийг хүлээж авах бүтэц тасралтгүй сайжирч байгааг харуулж байна гэв.
"Өнгөрсөн 30 жилд Хятад улс гадаадын хөрөнгийг голдуу үйлдвэрүүд, хөдөлмөрлөх хүч төвлөрсөн аж ахуйн нэгж, өртөг хямдтай салбаруудад төвлөрч байсан бол одоо бүтцийн зохицуулалтын явцад бид өндөр өртөгтэй дээд зэрэглэлийн салбарууд, дэвшилт шинэ технологийн аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгийг авч ашиглаж буй хэмжээ илтэд нэмэгдэж буйг харлаа. Дэвшилт шинэ технологийн үйлчилгээний салбар дахь гадаадын хөрөнгө оруулалт нэлээд хурдтай нэмэгдэж байна. Гадаадын бизнесменүүдийн хөрөнгө оруулалтын бүтцийн энэхүү тохируулалт нь хөрөнгө оруулалтын цар хэмжээний талаар ч өөрчлөгдөж буйгаар илэрч байна. Америк, Европын Холбоо дамнасан пүүс компанийн хөрөнгө оруулалт ихээр нэмэгдэж байгаа бөгөөд хамгийн чухал нь эдгээр пүүс компаниудын байх улс орнууд дэлхийн өртгийн сүлжээнд ноёлох байр суурьтай байгаа явдал юм. Хятад улсад гадаадын хөрөнгийг татах давуу тал нь бүтцийн тохируулалтын явцад дээд зэрэглэлийн тийш өргөжиж байна" гэлээ.
Гэвч Сан Байчуань хэлэхдээ "дэлхийн эдийн засгийн сэргэлт тогтворгүй, түүнд их олон асуудал оршиж, ялангуяа "даяарчлалын сөрөг дуу хоолой" ч эрчимжиж байгаа болохоор эдийн засгийн бодлогын тохируулалт нь хүмүүст тогтворгүй төсөөлөл өгч байна. Иймэрхүү байдалд Хятад улсын гадаад хөрөнгийг ашиглах ажил бүтцийн тохируулалтын явцад ч өсөлтөө харьцангуй хэвээр хадгалах болно" гэлээ.
ЭХ СУРВАЛЖ: MONGOL.CRI.CN