Хүлэмжийн хийн хаягдал буурч байна

Хуучирсан мэдээ: 2016.11.18-нд нийтлэгдсэн

Хүлэмжийн хийн хаягдал буурч байна

Фото: © РИА Новости/Руслан Кривобок

Хэдийгээр хүлэмжийн хийн хаягдал багасч байгаа үзүүлэлттэй ч жил бүр агаар мандалд хаягдах 40 сая тонн нүүрсхүчлийн хий манай гаригт тэртэй тэргүй дулаарал авчирна.

Global Carbon Project төслийн олон улсын эрдэмтдийн хэсэг, дэлхийн дулаарлын гол хүчин зүйл болох хүний үйлдлээс хамааралтай нүүрсхүчлийн хийн хэмжээний тухай илтгэлийг хэвлүүлжээ. Тэдний тэмдэглэснээр, сүүлийн гурван жилийн ажиглалтаар анх удаагаа хүлэмжийн хийн хаягдлын хэмжээ буурчээ. Үүнийг дэлхийн эдийн засгийн өсөлт удааширсан, нүүрс түлэхээс татгалзах болсон, сэргээгдэх эрчим хүчний хөгжил идэвхжсэн зэрэгтэй холбон үзэж байна. Гэсэн энэ нь хангалтгүй, дэлхийн агаарын хэм хурдтайгаар дулаарч буйг илтгэлд өгүүлжээ.

Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй нүүрсхүчлийн хийн хаягдлын одоо байгаа бүх мэдээллийг тэд судалгаандаа ашигласан байна. Хүлэмжийн хийн хаягдлын гол эх сурвалж нь түлшний хэрэглээ болж байна. Хүн төрөлхтөний жил бүр хэрэглэж байгаа найман тэрбум тонн нүүрс нь агаар мандалд хаягдаж байгаа 40 тэрбум тонн хүлэмжийн хийн ихэнх болж байна. Нүүрсхүчлийн хийн нэг атомыг шатахад хүчилтөрөгчийн хоёр атом нэгддэг учраас тэндээс жингийн өсөлт гарч байна. Нэг киловатт цагийн цахилгааныг метаны хийгээс гарган авах нь тэр хэмжээний эрчим хүчийг нүүрснээс гарган авснаас хоёр дахин бага нүүрсхүчлийн хийг ялгаруулдаг байна.

Сүүлийн 10 жил АНУ нүүрснээс занарын хийн хэрэглээ рүү идэвхтэй шилжиж байна. Арван жилийн өмнө АНУ нүүрснээс цахилгаан үйлдвэрлэлийнхээ тал хувийг гарган авч байсан бол одоо хэмжээ нь 40 хувь болжээ. Ижил үйл явц Хятадад мөн ажиглагдаж байгаа. Тэнд нүүрсний хэрэглээг усан цахилгаан станцын эрчим хүч түрж байна. Салхи, нарны эрчим хүчийг хятадууд америкчуудаас илүү идэвхтэй, хурдтайгаар хөгжүүлж байна.

Хүлэмжийн хийн хаягдал 2014-2016 онд ийнхүү багассан ч дулаарал үргэлжлэх болно гэдгийг судлаачид хэлж байна. Одоо агаарт нүүрсхүчлийн хийн 400 бичил хэсэг байгаа ба энэ хэмжээ аж үйлдвэрийн хувьсгал эхлэх үед дөнгөж 280 байжээ. Үүний зэрэгцээ жилийн хаягдлын 40 тэрбум тонн хаягдал нь биосфера амжин боловсруулахаас арай илүү байгаа. Тиймээс агаар мандал дахь хүлэмжийн хийн харьцангуй тоо өмнөхийн адил өсч байгаа, гагцхүү явц нь удааширчээ. Одоо тэр нь жилдээ саяд 1,9 бичил хэсгээр  нэмэгдэгдэж байна.

Ийм хандлага хадгалагдан үлдвэл, зууны эцэс рүү агаарын нэг саяын хэмжээнд нүүрсхүчлийн 500 бичил хэсэг хуримтлагдах бөгөөд тэр нь даяарчлалын дулаарлыг 2-4 хэмээр нэмэгдүүлнэ. Тэр цагт Улаанбаатарын цаг уур говийн нутгийнх шиг болсон байх бололтой.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж