Боб Дилан Нобелийн шагнал гардуулах ёслолд оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2016.11.18-нд нийтлэгдсэн

Боб Дилан Нобелийн шагнал гардуулах ёслолд оролцохгүй

Энэ жилийн Нобелийн уран зохиолын шагналтан Боб Дилан Шведийн шинжлэх ухаан, хөгжмийн академид ирүүлсэн захидалдаа “зав чөлөө муутай учир шагнал гардуулах ёслолд оролцох боломжгүй боллоо” гэж бичжээ.

Хөгжимчин, яруу найрагч Боб Дилан Нобелийн уран зохиолын шагналыг биечлэн авч чадахгүй болсон тухай шагналын хорооны сайтад өгүүлсэн байна. 

Тэрбээр өөрийн захидалд “өмнө хийгдсэн тохиролцоо үүргийн дагуу тэр арванхоёрдугаар сард Стокгольд очиж чадахгүй боллоо” гэж  гэж бичжээ.

Дилан түүнд үзүүлсэн хүндэтгэлд талархлаа илэрхийлээд шагналыг хувиараа очин авахаар найдаж байгаагаа илэрхийлжээ. Шагналаа эзэн очиж аваагүй тохиолдол өмнө нь гарч байсан юм. Нобелийн уран зохиолын шагналыг гадан авах ёслолд зохиолч Дорис Лессинг, Гарольд Пинтер, Эльфрида Елинек нар оролцоогүй юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж