
Бүртгүүлэхээр очихдоо:
– гадаад паспорт,
– иргэний үнэмлэхний хуулбар,
– сүүлийн зургаан сард авхуулсан 3,5*4,5 хоёр хувь өнгөт цээж зураг,
– бүртгэлийн хураамж 30,000 төгрөгийг Хадгаламж банкны 10210022222 тоот дансанд төлсөн баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай юм. Улмаар ирэх есдүгээр сарын 3, 4-нд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг авах юм. Харин шалгалтын хариу есдүгээр сарын 7-нд гарах юм байна.
- Хан- Уул дүүрэг- Дүүргийн соёлын төвийн байранд
- Баянгол дүүрэг- Дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст
- Баянзүрх дүүрэг- 85-р сургуулийн байранд
- Сонгинохайрхан дүүрэг- Дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст
- Чингэлтэй дүүрэг- 17-р сургуулийн байранд
- Сүхбаатар дүүрэг- 4-р сургуулийн байранд тус тус бүртгэх юм байна.