Сансраас харагдах нэр

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Сансраас харагдах нэр

Сансраас цагаан хэрэм харагддаг гэдэг. Харин дэлхийн бөмбөрцөг дээр аварга томоор дурайлгасан хэн нэгний нэр сансрын уудмаас тодхон уншигддаг. Энэ хэний нэр вэ? Хамад Бин Хамдан Аль Ахиян. Арабын ертөнцийн хамгийн баян эрхмүүдийн нэг. Супер баян ч гэж болно. “Юнайтед Араб Эмират” хэмээх газрын тосны группийн Ерөнхийлөгч. Тэрбээр хувьдаа арал эзэмшдэг бөгөөд түүн дээрээ өөрийнхөө нэрийг ийнхүү мөнхөлжээ.


Чамгүй олон ажилчинтай баг хэдэн долоо хоног ажиллан 3.2 км-ийн урттай үргэлжлэх 0.8 км-ийн өндөртэй үсэг бүхий Хамад гэдэг нэрийг сүндэрлүүлжээ. “Форбс” сэтгүүлд өгүүлснээр энэ эрхэм нутагтаа Солонго ноёнтон хэмээн алдаршсан бөгөөд 200 машины цуглуулгаа пирамидын хэлбэртэй асар том гаражид хадгалдаг гэнэ. Тэрбээр мөн эх дэлхийг сая дахин жижгэрүүлсэн хэмжээтэй бөмбөрцгөн хэлбэртэй зөөврийн гэр бүтээлгэсэн. Тэр нь дотроо найман унтлагын өрөөтэй бөгөөд Гиннесийн номд бичигдсэн.


 Ер нь тэрбээр аварга том зүйлсд дуртэй хүн. Өдгөө 63-тай Хамад буяны ажилд багагүй мөнгө хандивладаг гэдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж