-Эдийн засаг хүндрэлтэй байгаа ч ипотекийн зээлийг зогсоохгүй гэсэн таатай мэдээг Барилга хот байгуулалтын яамнаас дуулгаж байна-
Орон сууцанд амьдарна гэдэг монголчуудын хувьд мөрөөдөл байсан. Одоо тэгвэл амьдралынх нь хэрэгцээний нэг зорилго болжээ. Өмнө зөвхөн мөнгөтэй хүмүүс л орон сууц худалдаж авч байсан бол одоо ажилтай, орлоготой хүн бүрт байртай болох боломж бүрдсэн.
Монголын эдийн засаг, нийгэмд хамгийн их ач холбогдлоо өгсөн хөтөлбөр бол ипотек. Уг хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн дөрвөн жил 74 мянган айл орон сууцтай болсон гэсэн мэдээлэл бий. Үүний 70 хувь нь шинээр орон сууцанд оржээ.
Тэгвэл эдийн засгийн хямрал нүүрлэж, улс орны төсөв мөнгөний хувьд санхүүгийн хүндрэлд өртөөд буй ч иргэдийнхээ тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ипотекийн зээлийг зогсоохгүй гэсэн таатай мэдээг Барилга хот байгуулалтын яамнаас дуулгаж байна. Эдийн засгийн бүхий л орлогын эх үүсвэр хумигдаж, ирэх онд улсын төсөвтэй тэнцэх хэмжээний бондын өр төлөх гэж байгаа үед ипотекийг үргэлжлүүлэх шийд гаргах тийм амар байгаагүй биз.
Дотоодын зах зээлд өнөөдөр 33 мянган барилга борлогдохгүй байгаа бөгөөд нөгөө талдаа ипотекийн зээлд хамрагдах сонирхолтой 200 мянган өрх бий гэсэн судалгаа байдаг. Борлогдохгүй байгаа хэдэн зуун орон сууцаа эдийн засгийн эргэлтэд оруулах нөгөө талдаа иргэдээ урт хүүтэй, хямд орон сууцаар хангах, цаашлаад энэ нь нийслэлийн агаарын бохирдолд эергээр нөлөөлөх зэрэг ипотек олон талын ач холбогдолтой.
Өнгөрсөн хугацаанд арилжааны банкууд ипотекийн зээлд 3.4 их наяд төгрөгийг зарцуулжээ. Тэгвэл МИК нь өнгөрсөн хугацаанд 2.4 их наяд төгрөгийн урт хугацаатай ипотекийн зээлээр баталгаажсан бондын зах зээлд гаргасан бөгөөд эндээс дараа дараагийнхаа хөтөлбөрийг санхүүжүүлээд явах бүрэн боломжтой гэж салбарын яам, төв банк үзэж буй юм. Монголын ипотекийн корпорацийн гаргасан үнэт цаас бол Засгийн газрын бондын дараа орж буй хамгийн найдвартай хөрөнгө оруулалтаар нэрлэгддэг.
Хувь хүмүүст ч ипотекийн зээл нь өрхийн төсөвт сахилга бат, хариуцлагыг мэдрүүлдэг гэж эдийн засагчид хэлдэг. Өнгөрсөн дөрвөн жилд 1-1.5 сая төгрөгийн орлоготой иргэд ипотекийн зээлд хамрагдсанаар сар бүр зээлээ хугацаанд нь төлдөг болсон, эндээс хуримтлагдсан мөнгөөр дараа дараагийн ипотекийн зээлийг үргэлжлүүлэх боломжтой болжээ. Иймээс өнгөрсөн аравдугаар сард шинэчлэн баталсан журамд Ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлт, купоны төлбөрөөс ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлэхээр тусгасан юм. Ингэснээр улсын төсөвт дарамт авчрахгүй, нөгөө талдаа жилдээ 22 тэрбум төгрөгийн ипотекийн зээлээр иргэд орон сууцтай болох боломж бүрдэж байна.
Өнгөрсөн хугацаанд арилжааны банкууд ипотекийн зээлд 3.4 их наяд төгрөгийг зарцуулжээ. Тэгвэл МИК нь өнгөрсөн хугацаанд 2.4 их наяд төгрөгийн урт хугацаатай ипотекийн зээлээр баталгаажсан бондын зах зээлд гаргасан бөгөөд эндээс дараа дараагийнхаа хөтөлбөрийг санхүүжүүлээд явах бүрэн боломжтой гэж салбарын яам, төв банк үзэж буй юм. Монголын ипотекийн корпорацийн гаргасан үнэт цаас бол Засгийн газрын бондын дараа орж буй хамгийн найдвартай хөрөнгө оруулалтаар нэрлэгддэг.
Ипотекийн зээлийг зогсоох хэрэгтэй гэж байр сууриа илэрхийлдэг улстөрчид УИХ дахь МАН-ын бүлэгт цөөнгүй бий. Гэхдээ ипотекийн зээлийг зогсоовол барилгын эрэлт буурч, энэ салбарт ажиллаж байгаа олон зуун хүн ажилгүйдлийн эгнээд шилжих нэг эрсдэл бий.
Энэ мэт олон шалтгааны улмаас ипотекийн зээлийг үргэлжлүүлэх, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх замаар эдийн засагт эрсдэлгүйгээр үргэжлүүлэх бодлогыг Барилгын яамнаас барьж байна. Яг үнэндээ бэлэн мөнгөөр байр авчих боломжгүй ч тодорхой орлоготой, ажилтай өрхүүдийн хүлээлтийн цэг бол ипотек болсон шүү дээ.
Б.ХОНГОР