Хүүхэд багачуудын дунд “Тавтай нойрсоорой” дуугаараа танил болсон Б.Аззаяа охин хамгийн сүүлд “Сүүн далай ээж“ дууг шинэчлэн дуулснаар цахим ертөнцөд санаанд оромгүй олон хүн шэйр хийж, олны сэтгэлд хүрсэн билээ.
Тэгвэл авьяаслаг дуучин Б.Аззаяа энэ удаа МУГЖ Ч.Амаржаргалын “Төрсөн өдөр” дууг дуулж, олны хүртээл болгож байна. Түүний шинэхэн уран бүтээлийн клипийг “Сүүн далай ээж” дууны клипийг хийсэн “2016 Энтертайнмент” студид бүтээжээ.
Авьяаслаг охин Б.Аззаяа нь 2003 онд анх Нийслэлийн Баянгол дүүргийн 66 дугаар цэцэрлэгийн дуу, хөгжмийн багш СТА н.Оюуны шавь болж “Бяцхан тод авьяастан”, “Бяцхан мисс” зэрэг тэмцээнүүдээс алт, мөнгөн медаль, “Дууч бяцхан мисс” өргөмжлөл, өөрийн бие даасан цомог бичүүлэх эрхээр тус тус шагнуулж байжээ.
Мөн Б.Аззаяа нь 7 настайдаа анхны бие даасан “Өхөөрдөм аяз” нэртэй цомгоо гаргасан бөгөөд уг цомгоо бяцхан дүү нарынхаа хүсэлтээр дахин гаргаж, таван дуугаар баяжуулан цөөн тоогоор дахин хэвлүүлсэн байна.
А.СҮРЭН