Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр 17.00 цагт “Хунт нуур” бүжгэн жүжгийг тоглохоор бэлтгэлээ бүрэн хангаад байна.
Монголын тайзнаа Хунт нуур" балет 1975 оны зургадугаар сарын 28-ны өдөр удирдаач УГЗ Ж.Чулуун, УДБЭТ-ын зөвлөх балетмейстр Ардын жүжигчин Б.Жамъяндагвын дэглэлтээр анх тоглогдсон түүхтэй. Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг АЖ Ю.Оюун, Зигфридийн дүрийг МУГЖ Э.Оюунбат, Алиа салбадайн дүрийг АЖ О.Ганбаатар нар бүтээж байжээ.
Харин энэ үдэш дээрх сонгодог бүжгэн жүжигийг хэн амилуулахыг үзэхийг хүсвэл Улсын дуурь бүжгийн эрдмийн театрыг зориорой.
Г.ХОРОЛ