Нийслэлийн иргэдийн спортын V наадам өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд өндөрлөж байна. Энэ оны гуравдугаар сараас эхэлсэн тус наадам спорт явган аялал, ширээний шагайн наадгай, хийн дасгал, аэробик, олс таталт, волейбол, сагсан бөмбөг гэсэн спортын долоон төрлөөр амжилттай зохион байгуулагдлаа. Хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шаттайгаар явагдсан тэмцээний аваргууд өнөөдөр тодорлоо.
Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооноос зохион байгуулдаг тус наадмын дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.
Ч.БОЛ