Дэлхий нийтэд чанараараа танигдсан Hansa, Gorenje брэндүүдийг албан ёсоор борлуулдаг “Kitchenall Electronics” дэлгүүр 3-р хороололд шинэ салбараа нээлээ. Нээлтийн ёслол өнөөдөр болсон юм. Энэ үеэр БГД-ийн 13-р хорооны өрх толгойлсон эмэгтэй болон өндөр настан, ахмад дайчинд компанийн нэрийн бэлэг гардуулан өглөө.
Мөн нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүмүүст гал тогооны тавилга цахилгаан барааг хэрхэн ахуйн хэрэглээнд зөв зохистой цэвэрлэх, керамик тавцангийн зөв хэрэглээ, хэрхэн цэвэрлэх тухай мэдээллийг өгч байсан юм.
“Kitchenall Electronics” дэлгүүр 3-р хороололд салбараа нээж байгаатай холбогдуулан тус компанийн Маркетинг борлуулалтын албаны дарга Ц.Алтайбаяр дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Kitchenall Electronics”-ийн 10 жилийн ойг тохиолдуулан шинэ салбараа 3-р хороололд нээж байна. Ингэснээр хэрэглэгчдэд ойртож, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой болж байгаа юм. Мөн амралтын өдрүүдэд шинэ салбарт борлуулагдаж байгаа бараа 20 хувь хямдарсан гэдгийг дуулгахад таатай байна. Манай “Kitchenall Electronics” компани Hansa, Gorenje брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр борлуулдаг. Бид хэрэглэгчиддээ уян хатан, онцгой нөхцөлтэй зээлийг санал болгож байна. Манай “Kitchenall” компанийн хувьд галт тогооны тавлигаар салбартаа тэргүүлдэг бол “Kitchenall Electronics” компани галт тогооны электрон барааг борлуулах чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна” гэлээ.
Т.НОМИН