Сөүлийн жагсаалд 850 мянган иргэн оролцжээ

Хуучирсан мэдээ: 2016.11.13-нд нийтлэгдсэн

Сөүлийн жагсаалд 850 мянган иргэн оролцжээ

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хег огцрохыг шаардсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Сөүл хотноо өчигдөр /2016.11.12/ сая гаруй хүн ерөнхийлөгч Пак Кын Хег огцрохыг шаардан жагсчээ. Төрийн хэрэгт дотны найзыгаа оролцуулсан гэх хэргээс үүдэн ерөнхийлөгч Пак Кын Хег огцруулахын төлөөх жагсаал өнгөрсөн аравдугаар сараас хойш гарах болсон юм. Бямба гаригийн жагсаалд 850 мянга гаруй хүн нэгдсэн болохыг зохион байгуулагчид мэдээлжээ. Харин цагдаа нарын тооцоолсноор жагсагчдын тоо 260 мянга хүрсэн гэнэ. Олон мянган хүний оролцсон жагсаал тайван болж өнгөрсөн байна. Жагсаалд оролцохын тулд өмнөд нутгаас долоон цаг автомашинаар давхиж ирсэн хүн ч байгаа аж.  

Үүний зэрэгцээ ерөнхийлөгч Пак Кын Хегийн рейтинг дуулиан дэгдсэнээс хойш ердөө таван хувьд хүрч унасан байна. Өмнөд Солонгосын аль ч ерөнхийлөгчийн рейтинг 10 хувиас доош бууж байгаагүй аж.

Пак Кын Хегийн хэлэх үгийг хянаж, ерөнхийлөгчийн нэрийн дор авлига авдаг хэмээн сэжиглэгдсэн Чой Сун Шил гэгч эмэгтэй Өмнөд Солонгосын прокурорт байцаагдаж байгаа юм. Эх сурвалж: Reuters

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж