“Бодит гарц нь валютын урсгалыг нэмэгдүүлэх юм”

Хуучирсан мэдээ: 2016.11.11-нд нийтлэгдсэн

“Бодит гарц нь валютын урсгалыг нэмэгдүүлэх юм”

УИХ-аар 2017 оны төсвийн хуулийг баталсан, мөн ам.долларын ханш өсөн 2500 төгрөг давсантай холбоотойгоор Сангийн сайд Б.Чойжилсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ “УИХ-ын төвшинд зөрүүтэй мэдээлэл байх шиг байна. Монголбанк, Засгийн газар хоёр тийшээ хараад суучихсан юм байхгүй. Тодорхой богино хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээг Засгийн газраас баталсан. Ерөнхий сайдаас Сангийн яаманд үүрэг өгөгдсөн. Тухайлбал, бүх төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх хуулийн хэрэгжилтийг сайжруулах гэх мэтчлэн. Бодит гарц бол валютын урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ чиглэлээр яг одоо хэлэлцээр явж байна” гэлээ.

Мөн ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр обьект барихад хөрөнгө зарцуулахгүй, хуучнаа дуусгах чиглэл барьсан болохыг тодотголоо. Энэ нь төсөв боломжгүй байгаатай холбоотой гэв.

Ирэх онд хувьчлах обьекийн жагсаалтад Төрийн банк, Монголын хөрөнгийн бирж, “Оргил” рашаан “Монгол шуудан” багтжээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж