Зарим нутгаар цасан шуурга шуурна

Хуучирсан мэдээ: 2016.11.13-нд нийтлэгдсэн

Зарим нутгаар цасан шуурга шуурна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурч, салхи Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн, Дундговийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, ард, иргэдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байх тул зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

       2016 оны 11 дүгээр сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын зүүн хэсгээр, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, говийн аймгуудын зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгороор 20-25 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 12-17 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч, цасан шуурга шуурна. 10-12 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9  градус хүйтэн, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө гэж Ус, цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж