Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо Чээж тоолол Соробан сампингийн олон улсын 21 дэх удаагийн тэмцээн зохиогдож байна. Уг тэмцээнд Монгол Улсаас “ТОЯА” академийн 55 сурагч 9 багш оролцож байгаа юм. Тэд тэмцээндээ амжилттай оролцож байна. Чээж тоолол Соробан сампингийн олон улсын 21 дэх удаагийн тэмцээнээс өнөөдөр “Grand champion” цомоор 8 настай Батжаргалын Номуундарь , “Champion” цомоор 5 настай Амартөгсийн Ангараг нар шагнал хүртлээ.
Мөн тус тэмцээний Алтан цомыг Пүрэв-Отгоны Бат-Эрдэнэ, Батсуурийн Энхсаруул, Мөнхжаргалын Төгсцогт, Цэцэнбаярын Тэмүүлэн, Аваадоржын Аззаяа , Мөнхбаатарын Энх-Алдар нар, Мөнгөн цомыг Буянтогтохын Сэмжаан, Гансүхийн Болор, Ганболдын Инжир, Хишигбатын Мөнх-Очир, Дөлгөөний Баясгалан, Мэндбаярын Чинхүслэн, Пүрэврагчаа Жаргалсайхан, Пүрэв-Отгоны Дарь – Эрдэнэ, Манлайбаатарын Наранбаатар, Өргөнбаярын Ану, Халиунбаатарын Ирмүүн, Октябрийн Номин-Эрдэнэ, Төмөрбаатарын Мөнхтөр, Бум-Очирын Цолмонсүрэн нар тус тус хүртээд байна.
Чээж тоолол Соробан сампингийн олон улсын 21 дэх удаагийн тэмцээн маргааш Intermediate A, Intermediate B, Higher A гэсэн 3 түвшинд үргэлжлэн дүнгээ гаргах юм.
Олон улсын хүүхдүүдтэй оюун ухаанаараа өрсөлдөн байгаа монгол хүүхдүүдээ амжилт хүсье.
Дашрамд сонирхуулахад “Тояа” академиас 2012 оноос хойш жил бүр Чээж тоолол Соробан сампингийн олон улсын тэмцээнд сурагчдаа амжилттай оролцуулсаар ирсэн. Монгол хүүхдүүд 2012 онд анх удаа энэ тэмцээнд орж Х.Цэдэнсодном, С.Гандуулга нар хүрэл медаль, багаараа хүрэл цом авч байсан бол ноднин жил тус тэмцээнээс 6 настай Э.Амаржаргал Алтан цом хүртэж, 2015 оны шилдэг хүүхдээр шалгарч байжээ.
Г.ХОРОЛ