Яруу найрагчид “Оюухай”-д өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Яруу найрагчид “Оюухай”-д өрсөлдөнө

Төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит “Оюухай” яруу найргийн наадам энэ намар болох нь ээ. Энэ жил түүний мэндэлсний 75 жилийн ой тохиож байгаа ба билэг танхай яруу найрагчийн өвийг хамгаалдаг “Өд” сангийхан тус наадмыг зохион байгуулж байгаа аж. Наадамд оролцох найрагчдын бүтээлийг “Өд” сангийн байранд ирэх есдүгээр сарын 15 хүртэл хүлээн авах юм байна. Хэнтий аймгийн Дархан суманд болох эл наадамд яруу найрагчид чөлөөт сэдвээр бичсэн дөрвөн бүтээлээрээ өрсөлдөнө.

Дашрамд сонирхуулахад, тус наадам анх 1993 онд Хэнтий аймгийн Өндөрхаан суманд болж байжээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж