Экспортод 5.1 мянган тонн мах гаргажээ

Хуучирсан мэдээ: 2016.11.11-нд нийтлэгдсэн

Экспортод 5.1 мянган тонн мах гаргажээ

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Мал аж ахуйн хөгжлийг шинэ шатанд гаргахаар дэвшүүлж буй зорилт, арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Мал аж ахуйн салбар нь 3.7 их наяд төгрөгийн бүтээгдэхүүнийг анхан шатанд үйлдвэрлэсэн бол экспортын 7.1 хувийг эзэлж байна. Мөн экспортод 5.1 мянган тонн мах экспортолжээ.

Махны экспортыг сайжруулахын тулд мах бэлтгэлийн сайн тогтолцоо бий болгох, мал эмнэлгийн тогтолцоог шинэчлэх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж буй юм байна. Иймээс Мал эмнэлгийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Малын чанарыг сайжруулахын тулд малын удмын санг сайжруулах, энэ чиглэлээр Малын генетик нөөцийн тухай хуулийг боловсруулж буй аж. Түүнчлэн Бэлчээр хамгаалах тухай хуулийн төслийг батлуулснаар бэлчээр ашиглалтыг хамгаалах орчин бүрдэнэ гэж үзэж байна.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва Мал аж ахуйн хөгжлийг шинэ шатанд гаргахаар дэвшүүлж буй зорилт, арга хэмжээний талаар Ерөнхий сайдад хандан асуулга тавьсан тул салбарын сайд нь мэдээлэл өгсөн юм.

Одоо Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамныхан дээрх мэдээлэлтэй холбогдуулж, УИХ-ын гишүүдийн асуултад хариулт өгч эхлээд байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж