Жолооч та дараах зүйлийг мэдэх үү?

Хуучирсан мэдээ: 2016.11.12-нд нийтлэгдсэн

Жолооч та дараах зүйлийг мэдэх үү?

Жолоочийн даатгалын тухай хуульд “…Өмчлөл өөрчлөгдөхөд даатгалын гэрээ дуусгавар болно” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл,  нэг жилийн гэрээгээр даатгал хийлгэсэн жолооч  гурван сарын дараа автомашинаа худалдсан бол даатгалын хураамжинд төлсөн мөнгөнийхөө үлдсэн 9 сард оногдох хувийг буцаан авна гэсэн үг юм.

Иймд жолооч та жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулаад, даатгалын гэрээ дуусаагүй байхад автомашинаа худалдах, бусдад шилжүүлэх бол даатгалын хураамжийн үлдсэн сарын мөнгийг тооцуулан даатгалын компаниас нэхэмжлэх эрхтэй.

Хэрэв таны мөнгийг буцаан олгохгүй бол Санхүүгийн зохицуулах хороонд хандаж болох аж. Энэ талын мэдээлэл дутмаг байдгаас иргэд даатгалын хураамжид төлсөн мөнгөө буцаан нэхэмжлэлгүй орхидог, автомашин худалдаж буй талын гэрээ дуусгавар болоогүй байхад худалдаж авсан тал нь дахин даатгуулж, давхар мөнгө төлдөг байна. 

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж