З.Алтай гишүүнд таатай өдөр

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

З.Алтай гишүүнд таатай өдөр

Өнөөдөр билгийн тооллын 22. Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр. Энэ өдөр морь жилтэй З.Энхболд, нохой жилтэй З.Алтай, Г.Занданшатар, О.Чулуунбат нарт аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтэй С.Бямбацогт, туулай жилтэй Х.Баттулга нарт сөрөг муу нөлөөтэй болохыг дорнын зурхай зөгнөжээ. Эл өдөр улс төрийн намуудын удирдлагууд эе, эвээ ололцох, бизнесийн хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах үйлнээ өлзийтэй. Мөн эрхэм гишүүд энэ өдөр найр хурим хийх, уригдах, нялхсын сэвлэг үргээх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавих зэрэг үйлнээ сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Эрхэм гишүүд үсээ засуулбал идээ ундаа элбэг олдоно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж