Жил бүрийн арваннэгдүгээр сарын гурав дахь долоо хоногийн ням гаригт зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх дэлхий нийтийн өдөр тохиодог. Энэ өдөр маргааш болох бөгөөд Монголын Залуучуудын холбоо, Замын цагдаагийн газар хамтран унадаг дугуйн парад зохион байгуулах ажээ. Парад их жанжин Д.Сүхбаатарын талбайгаас баруун дөрвөн зам хүртэлх маршрутаар явах юм байна. Энэ үеэр зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, ослын хор уршгийг залуучуудын дуу хоолойгоор иргэд олон нийтэд хүргэх, уриалга хүргүүлэх арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Г.ХОРОЛ