Чанаргүй сургуулиудаас салж санаа амарлаа

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Чанаргүй сургуулиудаас салж санаа амарлаа

Саяхан ерөнхий боловс­ролын сургуулиа төгссөн хүүхдүүд их, дээд сургууль хайн нэлээд хөл хөдөлгөөн болж байгаа. Харин энэ үед хувь болон улсын хэвшлийн сургуулиудад хяналт шал­галт хийж чанаргүй гэх тодор­хой­лолтод багтах найман сур­гуулийн үйл ажиллагаа явуу­лах эрхийг нь хасчээ. Аш­гүй нэг юм, чанаргүй сур­гуулиудаас салж санаа амар­лаа. Боловсрол эзэмшинэ гэ­дэг чухал асуудал. Гэтэл ча­нар­гүй сургуулиудын тоо хэ­тэр­хий олон байгаа нь мар­гаан дагуулсаар ирсэн юм. Үхэр далайтал сүх амар гэдэг шиг хэтэрхий олон “миа” сургуулийг төгсчихөөд ажил олж чадахгүй яваа хүмүүсийн тоо хэтэрхий олон болсны дараа л нэг юм ийм арга хэмжээ авлаа. Энэ мэтчилэн олон зүйл тоочоод байвал мундахгүй их байгаа шүү. Дан ганц чанаргүй сургууль бус ча­нар­гүй хүнс, зам нь хүртэл чанаргүй хэрнээ мөнгө их зарцуулдаг. Хүлээж авсан ажлаа яг таг хийж байвал энэ “чанаргүй” байхгүй юмаа гэхэд багасах л байх. Хэн нэгэн нь дуртай зүйлээ хийж чанартай чанаргүйг нь хэрэглэх нь хүний хүсэл юм. Гэхдээ чанартай чансаатай байж л энэ олон бүтдэггүй болдоггүй зүйлс дуусах байх. Тавигдах ёстой шаардлагуудаа цаг тухайд нь шалгаж хэн хүний гар харалгүй хийсэн ажил хэрэгжүүлж буй зүйл­дээ нямбай хандвал сайн л байлтай. Сургуульд ч тэр ер нь юу ч хийсэн чанарыг харж байвал алдахгүй л байх.Ийм олон “чанаргүй” дунд амьдарч байгаа юм чинь нэг нэгнээ хардах сэрдэх нь ихсэх л байхдаа. Юутай ч юм бүхэн улирч солигддогтой адил за­рим нэг чанаргүй зүйлсээ устгаж чанартай болгоддоггүй юмаа гэхэд зааж сургаад ч тэр чанаржуулбал энэ нийгмийн бухимдал арилдаггүй юмаа гэ­хэд багасана даа. “Ажил хийвэл дуустал давс хийвэл уустал”  гэдэг шиг нэгэнт л ча­нар шалгаж эхэлсэн юм чинь чанаргүй байж болох бүх хардалтаа арилгаж шалгавал сайн л байна. Сургуульд оро­ход одоо айлтгүй боллоо. Нө­гөө хэдэн чанаргүй нь устаж, чанартай чансаатай хэд нь үлдсэн гэж ойлгож болно шүү. Гэхдээ сайн юманд саар гэг­чээр дутуу дульмаг байдаг хойно сонголтоо зөв хийвэл чанаргүй гэдэг ёгтлолд өр­төх­гүй байлтай. Хөөрхийс минь сургуулиас нь чанаргүй гэдэг нь гараад байхад юуны чинь Кембриджийн бо­ловс­ролыг Мон­голдоо эзэм­ших вэ дээ.

Э.БАЯСГАЛАН

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж