Ахмад сагсан бөмбөгчид Вроцлавт чуулна

Хуучирсан мэдээ: 2016.11.10-нд нийтлэгдсэн

Ахмад сагсан бөмбөгчид Вроцлавт чуулна

Европ дахь болон Монголын ахмад сагсан бөмбөгчдийг спортоор ойртон нөхөрлүүлэх, Монголын хөгжлийн бэрхшээлтэй, оюуны хомсдолтой хүүхдүүдэд хандив туслалцаа үзүүлэх зорилгоор сагсан бөмбөгийн тэмцээнийг "Хөх толбо" холбооноос уламжлал болгон Монгол, Европт зохион байгуулж иржээ.

Энэ удаагийн “Open Cup 2016” тэмцээнийг ирэх амралтын өдрүүдэд (11-р сарын 11-13) Польш улсын Вроцлав хотын “Редеко” спорт цогцолборт явуулах гэж байна. 35-аас дээш насныхны сагсан бөмбөгийн талбарт нөхөрсгөөр өрсөлддөг тус тэмцээнд 30 шахам баг тамирчид амьдран буй орон орноо төлөөлөн оролцох төдийгүй “Хөх толбо” холбооны удирдлага, баг тамирчид ч Улаанбаатараас очоод байгаа юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж