Монголбанкнаас валютын ханшийн өсөлтийн талаар хэвлэлийн бага хурал зарлаж, дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Найман шарга дахь валют арилжааны цэгүүдэд өнөөдөр ам.долларын ханш 2600 төгрөг давсан юм. Харин арилжааны банкууд ам.доллар иргэдэд худалдахаа зогсоосон. Нэг өдрийн дотор 60-70 төгрөгөөр өссөн ам.долларын ханшийн өсөлтийг Монгол банк түр зуурын үйл явдал гэж тодорхойллоо.
Тус банкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн захирал Б.Лхагважав "Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн сулрал нь хэт ХӨӨСӨРСӨН шинжтэй түр зуурын үйл явдал юм. Удахгүй буурна. Монголбанкнаас бууруулахын тулд бүхий л арга хэмжээг авна" хэмээн мэдэгдлээ.
Д.УУДАМ