Ам.долларын төгрөгтэй харилцах ханш өссөөр 2500 төгрөг давсан, мөн УИХ-аас Монгол Улсын 2017 оны төсвийн хуулийн төслийг батлагдсантай холбогдуулан Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр 12.00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болоод байна.
Хэвлэлийн бага хурлыг Төрийн ордны “Б” танхимд хийх юм.
УИХ 2017 оны төсвийн хуулийг батлахдаа нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 6,160.2 тэрбум төгрөг, нийт зардлыг 8,568.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн алдагдлыг 2,408.7 тэрбум төгрөгөөр тус, тус баталсан юм.
Мөн төсөвт ам.долларын төгрөгтэй харилцах ханшийг өчигдрийн ханшаар суулгаж өгсөн. УИХ-аар төсвийг батлах бүрийд ам.долларыг бодитой тусгаж чадахгүй байна гэж үзсэний үндсэн дээр улсын төсөв батлах үеийн ханшийг суулгаж өгсөн юм.
Г.ДАРЬ