АТГ-ын ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2016.11.10-нд нийтлэгдсэн

АТГ-ын ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байна

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Дундговь аймагт өнөөдөр ажиллаж байна. Ажлын хэсгийг Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар ахалж байна.

Ажлын хэсэг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Дундговь аймагт ажиллах бөгөөд 11 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд, 11 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд суманд 11 дүгээр сарын 16-19-ний өдрүүдэд Өмнөговь аймагт, 11 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт, 11 дүгээр сарын 23-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд тус тус ажиллах юм.

Дээрх аймаг, сумын иргэд Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийн ахлагч, гишүүдэд хандахыг хүсвэл тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Ө.Оюунжаргал /утасны дугаар 88005541/-тай холбогдох боломжтой.

Эх сурвалж: АТГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж