Клинтоны гэр бүлийнхэн ууланд аялжээ

Хуучирсан мэдээ: 2016.11.11-нд нийтлэгдсэн

Клинтоны гэр бүлийнхэн ууланд аялжээ

Хиллари болон Билл Клинтон нохойтойгоо цуг Чаппакуа хүрээлэнд ууланд өчигдөр /2016.11.07/ алхаж явахдаа нэгэн бүсгүйтэй таарсан байна. 

Маргот Герстер гэх бүсгүй Хилларитай авхуулсан зургаа өөрийн Фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ.Тэрээр бичихдээ би өчигдрийн сэтгэл өвтгөсөн сонгуулийн үр дүнд үнэхээр харамсаж , дотор бачуурч байсан учраас охиноо дагуулан ууланд авирахаар шийдсэн гэж постолсон байна.

Бүсгүй ууланд алхахдаа эхлээд Билл Клинтонтой таарсан аж. Билл Клинтон дээрх зургийг авсан бөгөөд Хиллари тайван сайхан харагдаж байсан хэмээн CNN-д мэдээлсэн байна. Маргарет хэлэхдээ “Өчигдөр бол олон хүний хувьд харанхуй өдөр болсон. Харин түүнтэй уулзахад урам зориг, итгэл найдвар өгсөн мөч байсан учраас би энэ зургийг Фэйсбүүк хуудсан дээрээ нийтэлсэн” гэв. 

Өнгөрөгч лхагва гаригийн /2016.11.10/ өглөө албан ёсоор сонгуулийн үр дүнгийн талаар үг хэлэхээсээ өмнө Хиллари олны нүдэнд нэг ч өртөөгүй байсан юм. Тэрээр үг хэлэх үеэрээ дэмжигчдэдээ хандан “Ерөнхийлөгчөөр сонгогдсон Трампд удирдах боломжийг олгоорой. Би түүнийг сайн ерөнхийлөгч болно гэж найдаж байна” гээд “Энэ бол бидний хүссэн үр дүн биш. Бас бид маш их хичээж ажилласан. Ялж чадаагүйд уучлаарай” гэжээ.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж