Ирэх жил сайд нар хэдийг зарцуулах вэ?

Хуучирсан мэдээ: 2016.11.12-нд нийтлэгдсэн

Ирэх жил сайд нар хэдийг зарцуулах вэ?

УИХ-аас Монгол Улсын 2017 оны төсвийн хуулийн төсөл, түүнтэй холбоотой дагалдах хуулийн төслүүдийг баталсан. Ирэх оны төсөвт тусгаснаар хамгийн их мөнгө захиран зарцуулах эрхийг төсөв ерөнхийлөн захирагчдаас Сангийн сайд хүлээгээд байна.  Түүнд 7.1 их наяд төгрөг зарцуулах эрхийг өгсөн бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 1.7 их наядыг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад 1.3 их наядыг зарцуулах эрхийг тус бүр олгожээ. Дэлэгэрэнгүй мэдээллийг дараах хүснэгтээс харна уу.

Төсвийн Ерөнхийлөн захирагч нар

Захиран зарцуулах төсөв /төгрөгөөр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

4.4 тэрбум

УИХ-ын дарга  

27.5 тэрбум

Монгол Улсын Ерөнхий сайд  

163 тэрбум

Монгол Улсын Шадар сайд

122.8 тэрбум

ЗХЭГ-ын дарга 

20.5 тэрбум

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

70.6 тэрбум

Гадаад харилцааны сайд  

59.6 тэрбум

Сангийн сайд

7.1 их наяд

Хууль зүй, дотоод хэргийн сайд

437.1 тэрбум

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд  

185.8 тэрбум

Батлан хамгаалахын сайд

206.8 тэрбум

Барилга, хот байгуулалтын яам

56.9 тэрбум

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд

1.3 их наяд

Зам, тээврийн хөгжлийн сайд

315, 5 тэрбум

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд  

20.2 тэрбум

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд  

1.7 их наяд

Эрчим хүчний сайд

111.4 тэрбум

Эрүүл мэндийн сайд

654.4 тэрбум

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж