Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Хуучирсан мэдээ: 2016.11.10-нд нийтлэгдсэн

Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү БНХАУ-ын Чанарын хяналт шинжилгээ, хорио цээрийн ерөнхий газрын Дотоод хяналтын газрын дэд дарга Люү Чүн Янь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр төлөөлөгчдийн ажлын айлчлалд амжилт хүсээд цаашид хоёр байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж итгэж байгаагаа онцолсон.

Уулзалтаар хоёр орны мэргэжлийн хяналт, хорио цээрийн байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, БНХАУ-ын Чанарын хяналт шинжилгээ, хорио цээрийн ерөнхий газар 1992 оноос хойш 30 гаруй салбар чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: МХЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж