Төмөр замын бодлогоор мэдээлэл сонсоно

Хуучирсан мэдээ: 2016.11.12-нд нийтлэгдсэн

Төмөр замын бодлогоор мэдээлэл сонсоно

УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаан өчигдөр болж, арваннэгдүгээр сарын 14-18-ний хооронд ажлын хэсэг, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталлаа. Шинэ долоо хоногт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар  Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, төмөр замын транзит тээврийн байдал, тулгамдсан асуудлуудын талаар Зам, тээврийн хөгжлийн сайдын мэдээлэл сонсохоор төлөвлөжээ.

УИХ-аас Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичиг баталснаас хойш зургаан жил болж буй. Уг баримт бичигт экспортын төмөр зам барихаар заасан байсан ч өнгөрсөн хугацаанд нарийн царигтай төмөр зам тавих уу, өргөн царигтай төмөр зам тавих уу гэдгээс эхлээд улстөрийн хүрээнийхэн дунд маргаан үүсэж, өнөөдөр нэг км төмөр зам ч тавьж чадаагүй сууж буй. Мэргэжлийн Засгийн газар мөрийн хөтөлбөрөө батлуулахдаа шинэ төмөр замын ажлыг шуурхайлж, ашиглалтад оруулахаар болж, тусгасан. Энэ бүх мэдээллийг ирэх долоо хоногт сонсох болж байна. Үүнээс гадна УИХ 2017 онд баримтлах Мөнгөний бодлогыг батлах юм.


БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 15-ны Мягмар гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

 Хэлэлцэх асуудал:

2.Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Тогтвортой хөгжлийн зорилго /НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс мэдээлэл хийнэ/;

  • Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 /Засгийн газар, Үндэсний хөгжлийн газар мэдээлэл хийнэ/.

3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

 Хэлэлцэх асуудал:

  • “Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

 Хэлэлцэх асуудал:

5.Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан 15.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

 Хэлэлцэх асуудал:

  • “Нийслэл хот болон томоохон суурийн газрын агаарын бохирдлын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр Агаарын бохирдлыг бууруулах үндсэний хорооны мэдээлэл;

  • Агаарын бохирдол бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа зарим аж ахуйн нэгжийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний танилцуулгын талаархи мэдээлэл.

11 дүгээр сарын 16-ны Лхагва гарагт:                                                                    

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

 Хэлэлцэх асуудал:

  • Мэдээлэл сонсох /Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн дүнгийн талаар/;

3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

 Хэлэлцэх асуудал:


ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 17, 18-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж