Ховдын шар төмс худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Ховдын шар төмс худалдаанд гарлаа

Ховд аймгийн хүнсний зах дээр “Ховдын шар” хэмээн хол ойрынхонд алдаршсан шинэ ургацын төмсний түрүүч худалдаанд гарлаа. Тус төмс нэг кг нь 1900-2000 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 300-400 төгрөгөөр нэмүү үнэтэй байгаа аж. Ховдын шар төмс энэ жилийн шинэ ургацын ногоонуудын дөрөвт давхиж байгаа юм. Өмнө нь төл сонгино, салбан байцаа, шар манжин худалдаанд гарсан. “Ховдын шар” хүч түрэн холоос ирсэн Хятадын цагаан төмсний үнийг 400-500 төгрөгөөр унагажээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж