Францын гэрэл зурагчин Emmeric Le Person жүдочдын сайн найз. Жүдочдын бэлтгэлийн зааланд багагүй цаг хугацааг зарцуулдаг түүний хар, цагаан зургууд жүдо бөх сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татдаг.
Emmeric Le Person өөрийн гэрэл зургаар бүтээсэн 2017 оны хуанлиг саяхан олон нийтэд танилцуулсан бөгөөд дэлхийн шилдэг жүдоч бүсгүйчүүдийн хөрөг багтжээ.
Франц, Америк, Бразил, Орос, Польшийн алдартай тамирчдын хөрөг бүхий хуанлиг монгол бүсгүйчүүд мөн чимсэн бөгөөд дэлхийн аварга М.Уранцэцэг, Дэлхийн аваргын хүрэл медальт Ц.Мөнхзаяа, ОУХМ П.Лхамдэгд, Ц.Цэрэннадмид нарын гэрэл зураг багтжээ.
“Жүдогитэй бүсгүй хамгийн сайхан харагддаг” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан гэрэл зурагчин Emmeric Le Person-ы хуанли А4 хэмжээтэй ба 29 еврогоор зарагдах юм байна.
Хуанлид багтсан жүдоч бүсгүйчүүд:
Ц.Мөнхзаяа (MGL)
М.Уранцэцэг (MGL)
Ц.Цэрэннадмид (MGL)
П.Лхамдэгд (MGL)
Tena SIKIC (CRO)
Roni SCHWARTZ (ISR)
Astride GNETO (FRA)
Priscilla GNETO (FRA)
Marti MALLOY (USA)
Ketleyn QUADROS (BRA)
Arleta PODOLAK (POL)
Andreea CHITU (ROU)
Б.ЭНХ
ЭХ СУРВАЛЖ: WWW.JUDOINSIDE.COM