Адууны ханиад 9 аймаг, 35 суманд тархжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Адууны ханиад 9 аймаг, 35 суманд тархжээ

Баяр наадмын өмнөхөн нийслэлд дэгдсэн адууны ханиад одоогийн байдлаар есөн аймгийн  35 суманд  тархжээ.  Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Булган зэрэг аймгуудад  тархалт өндөр байгаа аж. Уг өвчин анх өнгөрсөн зургадугаар сард Дорнод аймгийн зарим сумдад гарч улмаар нийслэл  орж ирсэн ажээ. Адууны ханиадааар  унага, даага, хөгшин адуу, хээлтэй гүү зонхилон өвчилж байгаа аж.  Адууны томуугийн  вирус нь гадаад орчинд  тэсвэр муутай учир өвчилсөн адууны бие, вирусээр бохирлогдсон хөрс, усанд хэдэн долоо хоногоос илүү хугацаагаар хадгалагддаггүй юм байна. Уг вирус нь өвчтэй адуу ханиах, найтаах, тургих үед гадаад орчинд цацагдаж агаар дуслын замаар халдвар тархах нөхцөл бүрдүүлдэг аж. Мөн  өвчтэй малтай харьцаж байгаа хүний хувцас, тоног хэрэгсэл, хашаа байр, өвс тэжээлийн үлдэгдэл, ус , тэжээлийн онгоц зэргээр дамжин халдварлах чадвартай юм байна. Томуугийн вирус нь өвчилсөн адууны амьсгалын замын салст бүрхүүл болон мөгөөрсөн хоолой, уушигны цулцан, хучуур  эсүүдэд  хуримтлагдсан байдаг. Эдгээр эс, эд, эрхтнээс гадагшлах бүх төрлийн шүүрлээр дамжин гадна орчинд ялгарна. Мөн томуугаар өвчилсөн адуу билчээрээр нийлэх, морины уралдаан, үзэсгэлэн худалдаа зэргээр нэг дор олноор бөөгнөрүүлэх, адуу мал харилцан солилцох, худалдаалах, хүйтний улиралд хүний хөдөлгөөн ихсэх үед богино хугацаанд дамжин халдвар тархах аюултай байдаг аж.  Ханиадны нууц үе нь 1-3 хоног байх бол өвчилсөн адууны биеийн халуун 39-400С хүрч хүчтэй ханиах, чичирч зогсох, ил харагдах салст бүрхүүл улайж үрэвсэх, хамраас салслаг шингэн нус гоожих, богино хугацаанд  (7 хоногийн дотор) олон адуу ижил шинж тэмдэгтэй өвчлөх байдлаар илэрдэг юм байна.  Аймгуудын баяр наадам ар араасаа болж буй энэ үед хурдан морьдоо шинжилгээнд хамруулахыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж